Израилийн нисэх хүчин “Хамас”-ын баазуудыг агаараас довтолжээ

Израилийн нисэх хүчний сөнөөгч онгоц, дронууд Палестины “Хамас” бүлэглэлийн Газын зурвасын өмнөд хэсэг дахь хэд хэдэн цэргийн баазыг агаараас довтолсон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Израилийн батлан хамгаалах армийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ, “Израилийн газар нутаг руу Газын зурвасаас пуужин харвасны хариуд Израилийн батлан хамгаалах армийн сөнөөгч онгоц, дронууд “Хамас” бүлэглэлийн хэд хэдэн цэргийн объектыг довтолж, зэвсгийн засварын газар, газар доорхи цэргийн объект зэргийг устгалаа. “Хамас” Израилийн иргэдийн эсрэг чиглэсэн үйлдэл болгондоо хариу авах болно” гэжээ.

“Хамас” бүлэглэлийн радикал дайчдын Газын зурвасаас Израилийн Киссуфим хотын чиглэлд харвасан пуужин золоор хүн амьдардаггүй бүсэд дэлбэрчээ.

Б.Төгсөө

SHARE