Коби Брайант эхнэртэйгээ нэг нисдэг тэргээр зорчихгүй тохиролцоотой байжээ

Нисдэг тэрэгний ослоор 41 насандаа Жианна охиныхоо хамт харамсалтайгаар амь үрэгдсэн алдарт сагсан бөмбөгчин Коби Брайант эхнэртэйгээ нэг нисдэг тэргээр хамтдаа зорчихгүй тохиролцоотой байсан тухай “People” сэтгүүлд мэдээлжээ.

Тус сэтгүүлд, “Коби, Ванесса нар 2001 оны дөрөвдүгээр сарын 18-нд гэрлэлтээ батлуулахдаа осол болсон тохиолдолд хүүхдүүдээ бүтэн өнчрүүлэхгүйн тулд нэг нисдэг тэргээр хамтдаа зорчихгүй байх гэрээ байгуулсан” гэж бичсэн байна.

Мексик гаралтай бүжигчин бүсгүй Ванесса 19 настайдаа Коби Брайанттай гэрлэсэн бөгөөд 17 настай Наталиа, гурван настай Бьянка, ой зургаан сартай Капри гэх гурван охинтой бэлэвсэрчээ.

Б.Төгсөө

SHARE