Э.Амартүвшин олон улсын “Дуурийн од” шагналд нэр дэвшжээ

Олон улсын найм дахь удаагийн “Дуурийн од” шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Баритон дуулаачийн номинацид Амброжио Маэстри, Карлос Алварез нарын хамт нэр дэвшжээ.

“Дуурийн од” шагналыг дуурийн “Оскар” гэдэг бөгөөд Италийн засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор болдог ажээ. “Дуурийн од” шагналыг Италийн Соёлын өв, аялал жуулчлалын яам, Дуурийн театруудын олон улсын холбоо, Симфони найрал хөгжмийн олон улсын холбоо, “Верона” сан зохион байгуулж ивээн тэтгэдэг юм байна.

Тус шагналыг дуурийн шилдэг удирдаач, найруулагч, сопрано дуучин, баритон дуучин зэрэг есөн номинацид олгодог ажээ.

Б.Төгсөө

SHARE