Олон улсын зөвлөх багш нар ирлээ

Монголын Эмэгтэйчүүдийн ТББ “Эмэгтэйчүүд ба Уул уурхай Монголд” суралцах, танилцах аялал эхлүүлж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Багануурын уурхайд өнөөдөр Олон Улсын зөвлөх багш Бану, Ашок нар уурхайн бүс нутгийн жендэрийн үр нөлөөний үнэлгээг хэрхэн хийх талаар санал солилцож уурхайтай танилцсан юм. “Энэтхэг улсад уул уурхайн эмэгтэй инженер байдаггүй бөгөөд нүүрсний далд уурхайд орох нь их хүндрэлтэй байдаг. Ийм том уурхайд эмэгтэйчүүд олноороо ажиллаж шийдвэр гаргах түвшинд оролцож байгаа нь сайшаалтай” хэмээн зөвлөхүүд яриандаа дурдсан юм. Тэд манай компанитай хамтран ажиллавал таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

SHARE