Коронавирусын халдвар авсан 48-89 насны хүмүүс нас баржээ

Хятадын Хубэй мужийн төв хот Уханиас үүдэлтэй коронавирус богино хугацаанд газар авч, одоогоор хөрш мужууд болон олон хотод түгж, олон сая хүн амтай хэд хэдэн хотын гадагш гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
Хятадын талаас мэдэгдэж буйгаар бол одоогоор коронавирусын халдвар авсан 830 тохиолдол бүртгэгдсэнээс 26 хүн нас бараад байгаа ажээ. Нас барагсдын хамгийн залуу нь 48 настай, хамгийн ахмад нь 89 настай гэнэ.
Хятадаас гадна АНУ, Япон, Тайвань, Тайланд, БНСУ, Сингапур, Вьетнамд коронавирусын тохиолдол бүртгэгдээд байна.


Коронавирусын халдвар авсан хүмүүс ухаан алдах, өндөр халуурах, хоолой цээж өвдөх шинж тэмдгүүд илэрж буй ажээ. Хойд хөрш ОХУ-ын хил орчим газарт халдвар бүргэгдсэн талаар мөн мэдээ цацаж эхэлжээ.
Коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын нийслэл Бээжингийн гол талбайд сар шинийн баяр хийхийг хориглож, Хориотой хотын үүдийг барьжээ.
Шанхайд олон сая жуулчдын очиж сонирхдог Disney Resort үүдээ түр хугацаанд бариад байгаа гэнэ. Хонконгт хөлбөмбөгийн лигийн тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Хятадын цагаан хэрэм ч жуулчдыг хүлээн авахаа болиод байна. Макаод хэд хэдэн газар сар шинийн баярын ажиллагаа явуулахыг хоригложээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE