Леброн Жеймс: Хаан буцаж ирсэнд баяр хүргэе!

UFC-гийн октагонд ирланд тулаанч Конор Макгрегор жил гурван сарын дараагаар дахин гармагцаа 40 секундын хугацаанд Дональд Серронег нам цохиж, ялалт байгууллаа.

Хүнд цохилтод орсон Серронег Лас-Вегасын нэгэн эмнэлэгт яаралтай хүргэсэн бол Конор Макгрегор “Би буцаад ирлээ! Хаан буцаж ирлээ! Дахин түүх бичиж буйдаа баяртай байна. Би бол хагас хөнгөн жин, хөнгөн жинд гайхамшигтай ялалтуудыг байгуулсан ганц тулаанч. Одоо хөнгөн жиндээ эргээд очсон ч чадна. Гэхдээ энэ жин надад сайхан байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт ялалтын баяраа тэмдэглэснийхээ дараагаар цаашид хэрхэхээ шийднэ” хэмээн мэдэгджээ.

Конорын ялалтыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Нэйт Диас л гэхэд “Сул дорой ***. Яах гэж халат өмсдөг юм? Нохойн баас, энэ чинь луйвар” гэж өгүүлжээ.

Ялагдлынхаа дараагаар Серроне “Конор намайг гэнэтийн тэсрэлттэй эхлэлээрээ цочирдууллаа. Би тэгнэ гэж ёстой бодсонгүй. Цаашид яах вэ гэж үү? Би энэ спортод дуртай. Цаашид дуртай зүйлийнхээ төлөө тэмцэх болно” гэжээ.

Харин Леброн Жеймс “Хаанд буцаж ирсэнд баяр хүргэе” гэсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE