Япон тэрбумтны гэргий сонгох шоунд 20 нас хүрээгүй 20 мянган бүсгүй бүртгүүлжээ

Zozo онлайн-дэлгүүрийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Юсакү Маэзава эхнэртэй болохоор шийджээ. Гэхдээ бусад эрчүүдийн адил арга замаар бус бэлтэй хүний бэлчээр том байдгийг харуулж, томоохон шоу зохиож, сонголтоо хийхээр болсон байна.

44 настай Маэзава нэг л эмэгтэйг сонгож, түүнтэйгээ хамт амьдраад зогсохгүй сарыг тойрон нисэх аялалд хамт гарна гэж зарлажээ. Тэрбээр Илон Маскийн сансрын аяллын эхний тасалбарыг худалдан авсан хүний хувьд ингэж бардам мэдэгдэх бүрэн эрхтэй юм.

Мэдээж, тэрбумтны гэргийг сонгох шалгаруулалтын асуулт, сорилтууд амаргүй гэнэ. Шалгаруулалтад 20 нас хүрээгүй охид, бүсгүйчүүд оролцох ёстойгоос одоогоор 20 мянган бүсгүй бүртгүүлээд амжжээ. Тус шоугаа Full Moon Lovers гэж нэрлэж, AbemaTV-ээр цацах юм. Шоуны үеэр тэрбумтан таалагдсан хэд хэдэн бүсгүйтэйгээ болзох юм байна.

Маэзавагийн хөрөнгийг Forbes хоёр тэрбум ам.доллар гэж тооцон гаргасан байдаг. Шоуны ялагчийг ирэх гуравдугаар сард тодруулах гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE