Түймэрт автсан Австралид хүсэн хүлээсэн бороо орж эхэлсэн ч шинэ аюул нүүрлэв

Австралид хүсэн хүлээсэн бороо орж эхлэн түймэрт хамгийн ихээр нэрвэгдсэн Шинэ өмнөд Вэйлс, Викториа мужуудад 50 мм хур тунадас буун хэд хэдэн түймрийн голомт унтарсан тухай “The Guardian” сонинд мэдээлжээ. Гэхдээ аянганы улмаас Викториа муж дахь Грейт Отвей үндэсний паркт хоёр шинэ түймэр дэгдсэн аж.

Үүний сацуу аадар борооны улмаас өөр аюул нүүрлэж буйг анхааруулах болжээ. Түймэрт хуйхлагдан ямар ч ургамалгүй үлдсэн газар нутаг усанд автаж эхэлсэн байна. Тус улсын Мельбурн хотод хүртэл үер буужээ.

Үргэлжлэн орох бороо түймрийг тогтоон барих боловч бүрэн унтраах магадлал бага гэж ажиглагчид үзэж байгаа аж. Австралид өнгөрсөн оны намраас эхэлсэн түймэр найман сая га газрын ойг устган тэрбум шахам зэрлэг амтьдын аминд хүрчээ. Мөн хоёр мянга шахам барилга байшин үнсэн товрог болж, 27 хүн амь үрэгдээд байгаа билээ.

Б.Төгсөө ura.mn

SHARE