“Жокер” кино “Оскар”-ын 11 номинацид нэр дэвшжээ

 

Америкийн кино академи 92 дахь удаагийн “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг Лос Анжелес хотноо өчигдөр зарлалаа.

Энэ удаа “Жокер” кино хамгийн олон буюу 11 номинацид нэр дэвшжээ.

Скарлетт Йоханссон “Гэрлэлтийн түүх” (“Marriage Story”) киногоор шилдэг эмэгтэй жүжигчин, “Жожо туулай” (“JoJo Rabbit”) киногоор шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний номинацид тус тус нэр дэвшсэн байна. Харин Синтиа Эриво “Харриэт” (“Harriet”) киногоор шилдэг эмэгтэй жүжигчин ба шилдэг дууны номинацид нэр дэшжээ.

Энд түүнчлэн Өмнөд Солонгосын “Хувалз” (“Parasite”) кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гадаад хэл дээрх кино зэрэг гурван номинацид нэр дэвшсэнийг тэмдэглэх нь зүйтэй

1929 оноос эхэлсэн түүхтэй дэлхийн кино урлаг дахь хамгийн нэр хүндтэй “Оскар”-ын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 9-нд Лос Анжелест болох юм. Нондин жилийн адил шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй болох ажээ.

 

 

Гол номинацуудад нэр дэвшигчид:

 

Шилдэг кино

“Форд” “Феррари”-гийн эсрэг” (“Ford v Ferrari”)

“Ирланд хүн” (“The Irishman”)

“Жожо туулай”

“Жокер”

“Жижиг эмэгтэйчүүд” (“Little Women”)

“Холливудад нэг удаа” (“Once Upon a Time…in Hollywood”)

“Гэрлэлтийн түүх”

“Хувалз” (“Parasite”)

“1917”

Шилдэг найруулагч

Maртин Скорсезе, “Ирланд хүн”

Квентин Тарантино, “Холливудад нэг удаа”

Бон Жүн Хо, “Хувалз”

Сэм Мендес, “1917”

Toдд Филлипс, “Жокер”

Шилдэг эрэгтэй жүжигчин

Aнтонио Бандерас, “Өвдөлт ба алдаршилт”(“Pain and Glory”)

Леонардо Ди Каприо, “Холливудад нэг удаа”

Aдам Драйвер, “Гэрлэлтийн түүх”

Жоакин Феникс, “Жокер”

Жонатан Прайс, “Хоёр Пап” (“The Two Popes”)

Шилдэг эмэгтэй жүжигчин

Синтиа Эриво, “Харриэт”

Скарлетт Йоханссон, “Гэрлэлтийн түүх”

Сирша Ронан, “Жижиг эмэгтэйчүүд”

Рене Зеллвегер, “Жуди”

Шарлиз Терон, “Дуулиан” (“Bombshell”)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Toм Хэнкс, “Хөршүүдийн сайхан өдөр” (“A Beautiful Day in the Neighborhood”)

Энтони Хопкинс, “Хоёр Пап”

Aль Пачино, “Ирланд хүн”

Жо Пески, “Ирланд хүн”

Брэд Питт, “Холливудад нэг удаа”

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Кэти Бейтс, “Ричард Жевелл” (“Richard Jewell”)

Лаура Дерн, “Гэрлэлтийн түүх”

Скарлетт Йоханссон, “Жожо туулай”

Флоренс Пью, “Жижиг эмэгтэйчүүд”

Maрго Робби, “Дуулиан”.

Б.Төгсөө

SHARE