Мишель Обама оюутнуудын асуудлын талаар шоу нэвтрүүлэг инстаграмаар цацахаар болжээ

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрхэмлэдэг эмэгтэй билээ. Тэрбээр өмнө нь Америкийн телевизээд олны талархлыг хүлээсэн телешоу гаргаж байсан бол энэ удаад инстаграмаар дамжуулан телешоу цацахаар болсон байна. Олон нийтийн сүлжээ хүчээ авсан энэ үед инстаграмаар телешоу цацах нь илүү эрэлт хэрэгцээтэй гэж Мишель Обама тооцжээ.

Түүний шоу A Year of Firsts нэртэй бөгөөд оюутан болсон анхны жилд тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар өгүүлэх юм. Телешоунд Вашингтон, Алабама, Умард Дакот, Калифорнийн зургаан хотын их сургуулийн оюутан оролцохоор гэнэ.

Оюутан болсон эхний өдөр, эхний хичээл, эхний бэрхшээл, мөнгө санхүүгийн хүндрэл гэгчлэн оюутнуудад тулгардаг бүхий л асуудлыг телешоугаар үзүүлэх юм байна.

Тус шоуг нэгдүгээр сарын дундаас эхлэн энэхүү шоугаа цацах ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE