Моуриньо: Ийм нөхцөлд байгаа тамирчин сайн тоглох боломжгүй

27 настай дани хагас хамгаалагч Кристиан Эриксен Английн “Тоттенхэм”-тэй гэрээгээ сунгахгүй гэсэн хатуу байр сууриа хадгалсаар буй тул түүнийг энэ өвлийн наймааны цонхоор зарах магадлал өндөр болсон. Ойрын 48 цагийн хугацаанд түүний ирээдүйн шинэ багийн нэр тодорхой болно ч гэсэн зарим хэвлэлүүд мэдэгдсэн. Италийн “Интер” Эриксенийг авах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа сурагтай. Хөлбөмбөгч бууриа сэлгэх гэж ирээдүйгээ шийдэж ядаж байгаа үедээ сайн тоглох боломжгүй гэж Жозе Моуриньо өгүүлжээ.

“Кристиан Эриксен хамгийн сайнаараа тоглож байгаа юу? гэвэл би шударга л хариулья. Үгүй. Би тэнэг хүн биш. Яагаад ингэж тоглож буйг нь ч мэдэж байна. Ийм нөхцөлд байгаа тамирчин сайн тоглох ямар ч боломжгүй. Түүнд амаргүй байгаа ч гэсэн сайн тоглохыг хичээж буй нь бол үнэн. Тиймээс би Эриксенийг шүүмжлэхгүй.

Тэр бидэнд чадахаараа л тус дэм болж байна. Бэлтгэл дээр сайн байж, багтаа багагүй тус хүргэсэн тоглолтууд ч бий. Магадгүй тэр ирэх бямба гаригт тоглож магадгүй. Харин цаашид хэрхэхийг би хэлж мэдэхгүй” хэмээн Моуриньо өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE