Жеррард: Ферги энэ хямралыг урьдчилан харсан…

2013 оны тавдугаар сард Сэр Алекс Фергюсон Английн аваргын алдрыг 20 дахиа хүртсэн багийнхаа ахлах дасгалжуулагчийн ажлыг өгч, тэтгэвэртээ гарсан.

Тэгвэл “Ливерпүүл”-ийн ахлагч асан, эдүгээ “Глазго Рейнжерс”-ийг удирдаж буй Стивен Жеррард шотланд мэргэжилтнийг айсуй хямралыг урьдчилан харж, ажлаа өгсөн гэж бодож буйгаа хэлсэн байна.

“Миний бодлоор бол Ферги айсуй хямралын дуу чимээг урьдчилан сонссон байх. Тэгээд урьдын хүч чадлаа сэргээхийн тулд багт дахиад бүтэн цикл шаардагдахыг ч мэдэрсэн. Харин одоо бид үүнд ганц цикл бус түүнээс хавьгүй их хугацаа ч шаардагдана гэдгийг харж байна” хэмээн Жеррард өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE