64 жил хамт амьдарсан хос нэг өдөр амьсгал хураажээ

АНУ-ын Охайо мужийн Вустер хотод 64 жилийн турш хамтдаа амьдарсан хос нэг өдөр амьсгал хураажээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 25 буюу Зул сарын баярын өглөө орон нутгийн цагаар 07:00-д орчимд 88 настай Билл Шафрат ахмадын асрамжийн газар амьсгал хураажээ. Үүнээс дөрвөн цагийн дараагаар 85 настай түүний эхнэр Нэнси амьсгал хураасан байна.

“Сүүлийн хэдэн сар Билл орноосоо босч чадахааргүй болчихсон байлаа. Тийм болохоор бид орыг нь Нэнсигийн орны дэргэд зэрэгцүүлж тавьсан юм. Тэд амьдралынхаа сүүлчийн хэдэн хоногт гар гараасаа барилцан хэвтсэн. Энэ үлгэр биш шүү. Жинхэнэ утгаараа гар гараасаа барилцан хэвтсэн” хэмээн Шафратын хамаатны эмэгтэй Пэт Корнелиус хэвлэлд өгүүлжээ.

“Тэд нэгнээ нас бармагц дагаж явна гээд шийдчихсэн юм шиг санагдсан. Нэг өдөр хамтдаа явахаа мэдэж буй юм шиг байсан” хэмээн хамаатны залуу Жон Мориц ярьсан байна.

Билл  болон Нэнси Шафрат нар хүүхэдгүй байсан гэнэ. Гэхдээ Билл эхээсээ 12-уулаа тул маш олон хамаатан садантай, тэдэнтэйгээ их ойр байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE