Иран пуужингаа зориудаар зөрүүлж харвасан байж болзошгүй

Генерал Касем Сулейманиг хөнөөсний хариуд Ираны талаас Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр бааз руу өчигдөр үүрээр пуужин харвасан. Дэлхийн Гуравдугаар дайн дэгдлээ гэж энэхүү мэдээллийг зарим улс оронд хүлээн авсан бол үнэн хэрэг дээрээ Ираны тал пуужингийн байг зориудаар зөрүүлж харвасан байж магадгүй гэнэ. Ираны харвасан пуужингуудын ихэнх нь АНУ-ын цэргийн баазад бус дэргэд нь унасан байна.

“Энэ бол үхлийн цохилт гэхээсээ илүүтэйгээр эв найрамдлын санал шиг харагдаж байна. Тэгсэн хэрнээ Исламын БНУ өөрсдийн нэр төр, нүүр царайгаа хэвээр нь авч үлдэж бас чадлаа” хэмээн АНУ-ын зарим хэвлэлүүд цохон тэмдэглэх болжээ.

Пуужин цэргийн баазад тусаагүй тул хохирол багатайн зэрэгцээ мөн хүний амь эрсдээгүй гэнэ. Тегераны зүгээс анхааруулга өгөх маягтайгаар пуужин харваснаас биш цохилт өгсөн гэж хэлэхэд хэцүү байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE