Иран АНУ-ын цэргийн хоёр бааз руу пуужин харвалаа

Өнөө өглөө үүрээр Ираны Зэвсэгт хүчин Ирак дахь АНУ-ын хоёр цэргийн бааз руу баллистик пуужин харваснаа зарлалаа.

Иракийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт орших Эрбил, баруун хэсэгт орших Аль-Асадын агаарын цэргийн бааз руу Ираны талаас цохилт өгчээ. Одоогоор хохирлын хэмжээ, амь үрэгдсэн хүмүүсийн тоог албан ёсоор зарлаагүй байна. Ираны пуужинд Иракийн энгийн иргэд ч өртсөн тухай мэдээлэл түгж эхэлжээ.

Нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Дональд Трампын шууд тушаалаар Иранд пуужингаар цохилт өгөхөд генерал Касем Сулеймани амиа алдсан юм. Үүний хариуг өгнө гэж Ираны талаас мэдэгдсэний дагуу ийнхүү “Сулейманигийн албатууд” хэмээх тусгай ажиллагааг эхлүүлж буй нь энэ юм. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Ираны талаас АНУ-д 13 удаагийн цохилт өгөхөөр төлөвлөсөн байна.

Хэрвээ Ираны талаас хариу цохилт өгвөл дэлхийн түүхэнд байгаагүй хүчтэй зэвсгийг ашиглана гэж Дональд Трамп мэдэгдээд байсан билээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE