Холланд улс албан ёсоор оршин тогтнохоо болив

Холланд нэртэй улс албан ёсоор оршин тогтнохоо больсон тухай “Reuters” агентлаг уламжилжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нидерландын бүх яам, тамгын газар, хилийн чанад дахь Элчин сайдын яам, дунд сургууль, их сургууль, хувийн компаниуд тус улсыг “Холланд” гэж нэрлэхгүй юм байна. Нидерландын Засгийн газар энэхүү шинэчлэлд 200 мянган евро зарцуулжээ.

Гадаадын жуулчид Холланд гэдгийг ихэвчлэн харах тамхи татах эрх чөлөө, биеэ үнэлэгчдийн Ягаан дэнлүүний гудамж зэрэгтэй зүйрлэдэг нь Нидерландын имижэд сөргөөр нөлөөлдөг болсон гэж үзсэн аж. Нидерланд нэрийг энэ жил болох Токиогийн Олимпийн наадам, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Европын “Eurovision” дууны наадам зэрэгт идэвхтэй хэрэглэн сурталчлахаар төлөвлөжээ.

Б.Төгсөө

 

SHARE