Өндөр давхраас 31 настай эр хоёр охин дээр унаж, гурвуулаа нас баржээ

БНХАУ-ын Чунчин хотын гудамжинд өндөр давхраас нэг эр унахдаа хоёр охиныг дарж, гурвуулаа нас барсан явдал гарчээ.

Хубэй мужаас Чунчинд түр зуурын ажлаар ирээд байсан эр дүрслэх урлагийн хичээлээ тараад харьж явсан 15, 17 настай хоёр охин дээр унасан гэнэ. Гэмтэж шархдсан тэднийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч эмч нар амийг аварч чадаагүй байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE