Казахстанд 95 зорчигчтой онгоц байшин мөргөж сүйрчээ

Өнөөдөр өглөө Казахстаны Алма-Атагийн нисэх онгоцны буудлаас хөөрөх оролдлого хийх үедээ Bek Air агаарын зорчигч тээврийн компанийн Fokker-100 онгоц Кызыл Ту дүүрэг дэх амины орон сууцыг мөргөж сүйрсэн осол гарчээ.

Онгоцонд 95 зорчигч мөн онгоцны багийн таван гишүүн байжээ. Одоогоор  есөн хүн амь үрэгдсэн талаар албан ёсоор мэдээлээд байна. Онгоц хөөрөх үедээ өндрөө алдаж, бетон хашлага дайрч орон сууцны барилгыг мөргөжээ.

Осол болсон газар яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлээд байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE