ММСЗУХ-НЫ ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ТЭРГҮҮНЭЭР Д.ДАМДИНДОРЖ СОНГОГДЛОО

ММСЗУХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Д.Дамдиндорж сонгогдож, тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож баталлаа.

 

Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооны\ММСЗУХ\ Хөвсгөл аймаг дахь салбарын анхдугаар чуулган 3 сарын 24-нд Нутгийн удирдлагын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ММСЗУХ-ны ЕНБ-ийн дарга Н.Мөнхбаясгалан, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж тэргүүнтэй холбогдох албаныхан болон аймаг сумын алдар цолтой уяачид, малчид өргөнөөр оролцлоо. ММСЗУХ-ны ЕНБД Н.Мөнхбаясгалан холбооны танилцуулга, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хурлыг удирдан зохион байгууллаа.

SHARE