96 кг-аар турсан охиноо ээж нь танилгүй зөржээ

Английн Принцес-Рисборо хотын нэгэн эмэгтэй 96 кг-аар жингээ хассан тул ойр дотныхон нь бүр ээж нь танихгүй байсан гэнэ. 38 настай Элизабет Уоткинс багаасаа мяраалаг байсан төдийгүй насан туршдаа илүүдэл жинтэйгээ тэмцсээр ирсэн нэгэн гэнэ.

36 настайдаа жин нь 171 кг хүрч, мэргэжлийн сумочидтой ижил жин татах болжээ. Хэт илүүдэл жингээсээ болоод алхаж, сууж чадахгүй болсны зэрэгцээ хүмүүстэй уулзахаас ичих болжээ.

Ингээд хоёр жилийн өмнөөс амьдралаа өөрчлөхөөр шийдэж, ходоод тайруулах хагалгаа хийлгэсэн байна. Хагалгааны дараагаар жилийн турш өдөрт 700 калоритой зүйл идэж ууж байжээ.

Ингэснээр сар бүр дунджаар зургаан кг хасах болсон байна. Жил хагасын дараагаар биеийн жин нь 75 кг-д хүртэл буусан тул гудамжинд гарахад танилууд нь танихгүй дэргэдүүр нь зөрсөн байна. Ээж нь хүртэл охиноо гудамжинд танилгүй зөрөн өнгөрсөн удаатай гэнэ.

Жингээ хасч, жирийн хүмүүсийн адил харагдах болсон эмэгтэй анх удаагаа амьдралдаа эр хүнтэй болзож, удалгүй гэрлэх санал хүлээн авчээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE