Алтнаас үнэтэй болсон палладийн үнэ өссөөр…

Палладийн нэг унцийн үнэ өчигдөр анх удаа хоёр мянган ам.доллараас давсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлж байна.

Дэлхийн зах зээл дээр тус металлын хомсдол үүссэнээр энэ жилийн дотор үнэ нь даруй 57 хувиар өсчээ. Шинжээчдийн үзэж буйгаар, палладийн нэг унцийн үнэ ирэх жилийн эхний хагаст 2.5 мянган ам.долларт ч хүрч болзошгүй аж.

Энэ сарын эхэнд тус металл анх удаа алтнаас үнэтэй болсон билээ. Алтны нэг унцийн үнэ 2011 онд хамгийн дээд цэгтээ хүрэхдээ 1911.6 ам.доллар байжээ. Харин одоо алтны үнэ 1479.95 ам.доллар байгаа юм.

Олборлосон палладийн дийлэнхийг автомашины катализатор үйлдвэрлэхэд ашигладаг байна. Тус металлыг түүнчлэн устөрөгчийн цэвэршүүлэлт ба электрон бараа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг ажээ.

Б.Төгсөө ura.mn

SHARE