Казахстаны бодибилдингийн тамирчин хүүхэлдэйтэй гэрлэхээр шийджээ

Казахстаны иргэн Юрий Толочко гэх эр секс-хүүхэлдэйтэй гэрлэхээр шийдснээ инстаграмаар зарлажээ. Тэрбээр инстаграмын хуудсаа идэвхтэй хөтөлдгөөс гадна “бүсгүйнхээ” хуудсыг байнга шинэ мэдээгээр баяжуулдаг гэнэ.

Толочко бол бодибилдингийн тамирчин. Харин сэтгэлт “бүсгүй”-тэйгээ нэгэн цэнгээний газар танилцсан аж. Нэгэн эр хүүхэлдэйг элдвээр доромжилж, зүй бусаар харилцахыг харсан Толочко аварч, өөр дээрээ авч улмаар Марго гэх нэр хайрлажээ.

Марго инстаграмдаа гоо сайхны мэс засал хийлгэмээр байгаагаа дурьдахад Толочко түүнийг шууд дэмжихээ илэрхийлнэ. Энэ мэтээр хүүхэлдэй тэр хоёрын амьдрал найман сарын турш яг л бодит юм шиг өрнөсөөр өдгөө гэрлэх дээрээ тулсан байна.

Хуримын бөгж болон даашинзаа сонгосон тухай, даашинзаа сонгоод баярлаж нүүрээ дарсан тухай гээд олон пост Марго оруулсаар байгаа аж. Одоогоор хуримын зарыг зарлаагүй. Мөн тамирчин эр наргиа хийгээд байна юмуу эсвэл үнэхээр Казахстанд хүүхэлдэйтэй гэрлэсэн анхны эр болох гээд байна уу гэдгийг одоогоор хүмүүс мэдэхгүй байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE