Клопп: Салахын гоолд би ямар тайлбар хэлэх юм бэ?

Европын Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтдоо Английн “Ливерпүүл” 0:2-оор Австрийн “Ред Булл Зальцбург”-ийг  хожиж, улмаар хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д шалгарлаа.

Тус тоглолтод египет довтлогч Мохамед Салах хаалгачийг хуурч хурдаар ааглан гараад хурц өнцгөөс оновчтой цохилтоор гоол оруулж, багийнхаа ялалтын үндсийг тавьсан. Тоглолтын дараагаар “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп ийн өгүүлжээ.

“Түүний гоол хэрхэн оруулсныг би одоо яаж тайлбарлах юм бэ? Азаар надад тайлбар хийх шаардлага алга. Гоол оруулахад маш хэцүү хурц өнцгөөс цохисон гэдгийг л хэлэх байна.

Гоол оруулах нь дээ гэж бодсон мөчид тэр оруулахгүй байсан. Гэвч тоглолтоос “гаралгүй” байсаар чухал мөчид гоол хийж чадлаа. Магадгүй өнөөдрийн түүний оновчтой цохилт өмнөх гоолуудаас нь ч илүүтэйгээр Салах хэн бэ гэдгийг хүмүүст ил тод харуулсан байх.

Салах итгэлээ алдалгүй, анхаарлаа төвлөрүүлж, өөрт нь гоол оруулах цаг мөч ирнэ гэдгийг мэдэрч хүлээсэн. Үнэхээр сайхан гоол, гайхалтай цохилт байлаа” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE