Киану Ривзийн ирээдүйн эхнэр үсээ буддаггүйнхээ учрыг тайлбарлав

Холливүдийн 55 настай жүжигчин Киану Ривз 46 настай Александра Гранттай гэрлэхээ зарласнаас хойш зураач эмэгтэй олны анхаарлыг гойд татаад байгаа билээ. Хэвлэлээр зарласан тэр мөчөөс хойш Грант өөрийнхөө тухай илүү олон зүйлийг дэлгэн тайлбарласаар байгаа гэнэ. Үүний нэг нь яагаад үсээ буддаггүй тухай. Буурал үстэй хэрнээ яагаад буддаггүйгээ зураач эмэгтэй ингэж тайлбарлажээ.

“Өсвөр насанд л үс минь бууралтаад эхэлсэн. Эхэндээ ч би үсчин дээр очиж, будуулдаг л байлаа. Гэвч дараа нь будуулахаа больсон. Учир нь үсний будаг хүний биед их хортой” хэмээн Александра Грант өгүүлжээ. Гэхдээ зөвхөн хортой гэж хэлээд зогсохгүй үсний будаг хүний биед хэрхэн муугаар нөлөөлдөг тухай Америкийн шинжлэх ухааны нэгэн сэтгүүлийн нийтлэлийг иш болгосон байна. Тэрхүү нийтлэлд үсээ байнга будуулах нь хорт хавдар ч үүсгэх аюултайг дурьджээ.

Мөн олон нийтийн бодол санаа итгэл үнэмшил, үзэл санаанд нь огт нөлөөлдөггүй тул хүмүүс үснийх нь тухай юу гэж ярьсан ч тоодоггүй гэдгээ мэдэгдсэн байна. Өөрийн байгалиас заяасан дүр төрх, үс гэзэгтээ л хайртай, түүндээ сэтгэл хангалуун явдаг гэжээ.

Сар орчмын өмнө Киану Ривз LACMA Art+Film гала-концертийн улаан хивсний ёслолд нэгэн эмэгтэйтэй хамт ирсэн нь олны анхаарлыг маш ихээр татсан. Ойрын 20-оод жилийн хугацаанд ганц бие явсан Ривзийн эмэгтэйг зураач Александра Грант гэдгийг удалгүй хэвлэлийнхэн олж мэдсэн юм.

Киану Ривз нэр алдарт гараагүй нэгэн эмэгтэйг хэвлэлийнхний өмнө дагуулан гарч ирээд“Бид удахгүй гэрлэнэ” гэж мэдэгдсэн нь бүр ч гайхшруулсан юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE