Закарян: Неймар өшиглүүлмэгцээ уйлаад хэвтчих юм…

 

Францын Нэгдүгээр лигийн “Монпелье”-“Парис Сен-Жермейн”-ий 1:3-аар өндөрлөсөн тоглолтын дараагаар талбайн эзэн багийн дасгалжуулагч Мишель Дер Закарян өрсөлдөгч багийнхаа бразил довтлогч Неймарын талаар ийн өгүүлжээ.

“Неймарын тоглолтын арга барил нь өрсөлдөгчдийнхөө уур цухлыг төрүүлэх юм. Ингээд бухимдсан тоглогч түүнийг өшиглөчихөөр уйлаад уначихна. Уг нь тэр их сайн тоглогч л доо. Тоглолтын төгсгөлд тэгж үрчийж, уурлан талбайгаас гарах болсон нь харамсалтай л байна.

Бүр болохгүй болохоор нь би түүнд хэлсэн. “Танай баг хожсон шүү дээ” гэж. Тэр 63 удаа ойр байсан тоглогчдоо дамжуулалт өгнө билээ. Тэгж тоглох хэрэг юу ч байсан юм? “Би зүгээр дамжуулж тоглосон юм” гэж надад хэлсэн. Яахав биднийг басамжлан доромжилсон явдал биш ч гэсэн тэгж тоглох хэрэггүй л байдаг юм” хэмээн Закарян өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE