Өмнөд Африкийн бүсгүй “Орчлонгийн мисс” боллоо

АНУ-ын Атланта хотод дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Орчлонгийн мисс” шоу тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. 90 орны бүсгүйчүүд оролцсон тус тэмцээнд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын 26 настай Зозибини Тунци түрүүлэв.

 

Хүйсээр болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэх хөдөлгөөнд идэвхтэй оролцдог тэрээр Өмнөд Африкаас шалгарсан гуравдахь “Орчлонгийн мисс” болж байгаа аж.

Манай улсаас энэ жилийн “Орчлонгийн мисс”-т 24 настай Б.Гүнзаяа оролцжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд Филиппиний 24 настай Катриона Грей түрүүлж байсан билээ.

Б.Төгсөө 

SHARE