Гар, хөлгүй хүнийг хөдөлмөрийн чадваргүй гэдгээ нотлохыг шаарджээ

Английн Ливерпүүл хотын иргэн Кевин Доннеллоныг жилийн хугацаанд гурван ч удаа хөдөлмөрийн чадваргүй гэдгээ нотлохыг шаардсан явдал гарчээ. Нийгмийн халамжийн мөнгө авах хүсэлт гаргах бүрийд нь түүнийг хөдөлмөрийн чадваргүй гэдгээ нотолж, 24 хуудастай анкетийг бөглөхийг шаардсан аж.

“Яагаад тийм шаардлага тавьсныг би ойлгохгүй юм. Гар, хөл маань гэнэт ургачихна гэж бодсон юм болов уу?” хэмээн Доннеллон өгүүлжээ.

1950-аад оны дундуур жирэмсэн эмэгтэйчүүд талидомид хэмээх нойрсуулах эм түгээмэл хэрэглэснээс болж ургийн гажигтай олон хүүхэд төрж, ихэнх нь хэдхэн хоногийн дараагаар нас барсан түүх байдаг. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь Доннеллон юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE