Моуриньо: Өнөөдөр тэр яг Соналдо Назарио байж чадлаа

“Манчестер Юнайтед”-д 2:1-ээр хожигдсоны дараагаар “Тоттенхэм”-ийнхэн “Бернли”-г 5:0-ээр хожиж, эргэн сэргэсэн. Энэ тоглолтод Сон Хён Мины торгуулийнхаа талбайн шугам дээрээс бөмбөгөө туун гүйсээр өрсөлдөгч багийнхаа хагас тоглогчдыг хуурч, хурдаар ааглаж оруулсан гоол Жозе Моуриньод гүн сэтгэгдэл төрүүлсэн тухай ийн ярьжээ.


“Энэ гоолыг оруулахаас өмнө миний хүү түүнийг Соналдо, Соналдо Назарио гэж нэрлээд байсан юм. Тэгтэл тэр өнөөдөр үнэхээр Соналдо Назарио байж чадлаа. 1996 онд байх аа, “Компостела”-“Барселона”-тай тоглосон юмдаг. Би тэгэхэд Сэр Бобби Робсоны дэргэд сууж байлаа. Роналдо Назарио тэгэхэд яг ийм нэг гоолыг оруулж билээ. Гайхалтай гоол байсан.


Өчигдөр би Соны эцэг эхтэй уулзсан. Тэгээд түүнийг яагаад ийм хүчтэй, иртэй байдгийг ойлгосон. Үнэхээр гайхалтай залуу. Түүний өмнөөс баяртай байна” хэмээн Моуриньо өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE