Мессигийн хэргийг дахин мөрдөн шалгаж эхэлжээ

Испанийн шүүгч Мариа Тардон аргентин довтлогч Лионель Андрес Месси болон түүний эцэг, ахад холбогдох хэргийг дахин мөрдөн шалгах үүрэг өгчээ. 2012-2015 онд хөлбөмбөгчийг санхүүгийн зөрчил гаргасан, мөнгө угааж, татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж буй юм байна.

Гадаадын ивээн тэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа өртөг мөнгийг сайн үйлсийн санд зориулна гэвэл татвараас бүрэн чөлөөлдөг аж. Энэ замаар 10 сая орчим еврогийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн үзэж, дахин мөрдөн шалгахаар болжээ.

Хэдэн сарын өмнө Мессигийн санд ажиллаж байсан нэгэн хүн түүний эсрэг нэхэмжлэл гаргасан ч баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

2016 онд Лионель Месси татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож 21 сарын тэнсэн харгалзах ял сонссон.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE