Кира Найтли нүцгэн хэсгүүдэд орлон тоглогч ашиглахаа зарлав

Их Британийн хамгийн баян жүжигчин эмэгтэй Кира Найтли саявтархан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Цаашид түүний жүжигчний замналд нь ямар өөрчлөлт орж буй талаар түүнээс сэтгүүлч лавлахад “Би одоо нүцгэн хэсгүүдэд өөрөө тоглохгүй. Орлон тоглогч ашиглах болно. Хоёр дахь хүүхдээ гаргасны дараагаар дэлгэцэнд миний бие галбир төгс сайхан харагдана гэж бодохгүй байна. Тэгээд ч хоёр хүүхэд төрүүлчихээд нүцгэлээд байх нь зохисгүй” хэмээн мэдэгджээ.

Үүнээс өмнө Кира Найтли киноны нүцгэн хэсгүүдэд өөрөө тоглодог байсан гэнэ. Хүүхдээ гаргасны дараагаар тэрбээр хоногт 6 цагийг ажилдаа зориулж буй ч бие галбир, хувцаслалт дээрээ төдийлөн анхаарахаа больж, зөвхөн шинэ хүнээ арчилж буй ажээ.

 

Тэгээд ч өөрийн хувийн үсчин, хувцасны дизайнер, дүр төрх тодорхойлогчтой болохоор шаардлага гарсан үед үргэлж ямар нэгэн өө сэвгүйгээр олны өмнө гарах боломжтой ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE