Д.Оюунхорол сайдыг “унтуулдаг” хүн хэн бэ?

 

Б.Хишигбат

Хөөрхий дөө, Монгол төрийн нэр хүнд сүүлийн жилүүдэд шалдаа бууж байх шиг байна. Төрийн дээд байгууллага УИХ-ын гишүүдийг захын жаал л барьж аваад “тонгордог” болж. Нөгөөдүүл нь ч гэж таарсан нөхдүүд байх.

УИХ-д гурван ч удаа сонгогдсон, хашир туршлагатай парламентчдын нэг, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын Байнгын хороны хурал дээр унтаж байгаа зураг анх дэлгэгдэж бөөн дуулиан шуугиан дэгдээв дээ. Залгуулаад өрөөндөө гитардаж байгаа зураг нь бас л “хит” болсон. Тэгтэл түүнээс хойш Д.Оюунхорол сайдын унтаж буй байдалтай зураг интернэт орчинд лав дүүрэв. Хэн нэгэн түүнийг “унтуулж” хэргээ бүтээдэг болоод хэдэн сарын нүүрийг үзэж буй бололтой. Дэл сул яриагаар бол Д.Оюунхорол сайдаас юм гуйгаад бүтэлгүйтсэн нэгэн албан тушаалтан энэ бүхний ард байгаа гэнэ лээ. Үгүй ч байж мэднэ. Юутай ч түүний “унтуулдаг” нэг хүн байх нь байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE