БНСУ-ын Бусан хотод суугаа консулын газраас анхааруулга гаргалаа

БНСУ-ын Бусан хотноо арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт болох ажээ. Уг арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг Бусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна.

Иймд дээрх өдрүүдэд хувийн болон ажлын шугамаар Бусан хотод зорчих монгол иргэдийг паспорт, бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

SHARE