Саатуулагдсан 783 хятадыг албадан гаргав

БНХАУ-ын 800 орчим иргэн Улаанбаатарын томоохон буудлуудад байрлаж цахим гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй үйлдлийг цагдаа, тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн. Тэднийг  таван зочид буудлаас 1000 орчим өндөр хурдны компьютер, 10,000 сим бүхий 1800 орчим сүүлийн үеийн утасны хамтаар саатуулсан юм. Хуулийнхны тайлбарлаж байгаагаар хятад иргэд онлайн казино тоглодог байж болзошгүй гэж байгаа юм. Тодруулбал, хил гаалийн хяналт сул манай улсыг ашиглан бүлэглэн орж ирж эх газрын Хятадын баян чинээлэг иргэдийг залилдаг нэг төрлийн гэмт хэрэг олон улсад газар аваад байгаа аж.

Уг хэрэгт холбогдуулан Монгол Улсын хоёр, БНХАУ-ын 14 иргэнийг цагдан хорин шалгаж эхэлсэн бол үлдсэн 783 иргэнийг өнгөрсөн баасан гаригт албадан нутаг буцаалаа. Тэднийг Замын-Үүдийн хилээр гаргаж БНХАУ-ын хуулийн байгууллагад хүлээлгэн өгөх ажээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE