БНХАУ-д жуулчдад зориулсан шилэн гүүрүүдийг хаажээ

Дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татах болсон өндөрт босгосон шилэн гүүрүүд аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэж үзэн ийм шийдвэрт хүрсэн тухай “ВВС” агентлаг уламжилж байна.

Энэ оны эхээр бороонд норон гулсамтгай болсон шилэн гүүрэн дээр зургаан хүн хальтарч унан гэмтэж, нэг нь хамгаалалтын хашилтыг даван доош унаж газар дээрээ нас барсан аж. Үүнээс гадна өнгөрсөн жил нэгэн шилэн гүүрэнд осол гарахад хүний амь эрсдэж байжээ. Мөн нэг шилэн гүүрийг ашиглалтад шилжүүлэхээс өмнө шилэн гадаргууд нь ан цав гарч хаахад хүрчээ.

Б.Төгсөө 

SHARE