Улаанбаатар төмөр замын эзэмшлийн орон сууцыг худалдана

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн орон сууцыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар боллоо. Тус орон сууц нь гурван давхар 370 м2 талбайтай ба ХУД-ийн 11-р хороо Цэцээ гүн хотхоны Таун хаус-41/5 тоотод байрладаг. 

Тус барилга нь бүрэн цутгамал бөгөөд зоорийн давхрыг дасгалын болон угаалгын зориулалтаар ашигладаг, нэг давхартаа хоёр машины гаражтай байна. 

Дуудлага худалдаа 11 сарын тавны 14:00 цагт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газарт болно. Худалдах доод үнэ 1.504.050.000 төгрөг бөгөөд 150.405.000 дэнчин байрлуулах шаардлагатай юм.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд 50 мянган төгрөгийн хураамж төлөх бол ААН зуун мянган төгрөгийг төлнө. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар авах орон сууцны үнийг 14 хоногийн дотор төлөх ёстой ба дэнчинг Худалдаа хөгжлийн банкны 405011128 тоот дансанд тушаана. 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 11 сарын дөрвөний 17:00 цаг хүртэл Улаанбаатар төмөр замын удирдах газрын 127 тоот өрөөнд хүлээн авах ба дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэхийн (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ) хуулбарыг хавсаргана.

Дуудлага худалдааны удирдамж, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Улаанбаатар төмөр замын удирдах газрын 127 тоот өрөөнөөс авна.

SHARE