FATF-аас Д.Эрдэнэбилэг, С.Баяр, Ш.Батхүү нарын хэргийг шийдэж, мөнгө угаадаг гурван банкаа цэгцэл гэж зөвлөжээ

Д.Бат-Очир

Саарал жагсаалтын тухайд маш товчхоноор ингээд л ойлгочиход болно. Санхүүгийн сахилга батаа сахиж чадахгүй, улс төр хууль хяналтын байгууллага нь юуг ч шийдэж чадахаа больчихсон манай улсад харин ч завшаан боллоо гэж ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр одоо хар жагсаалт руу гулсчихгүйн тулд Эрдэнэтийг худалдаж авсан Д.Эрдэнэбилэг, Оюутолгой, оффшорын С.Баяр, Эрдэнэтийг барьцаалж зээл аваад, улсаар өрөө төлүүлсэн Жаст Ш.Батхүү нарын хэрэгт хуруу гараа дүрж, 500 тэрбумыг тайлбарлаж чадахгүй байгаа, өөр бусад олон хууль бус үйлдэлд гаршсан банкуудыг хамгаалж гүйх шаардлага ч, боломж ч улстөрчид, хууль хяналтынханд үгүй болж байгаа юм.

Мөн нэн тэргүүнд Сү.Батболд, С.Баяр, Х.Бум-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Д.Жигжиднямаа, С.Баярцогт нарын нэр холбогддог оффшорын хэргүүдийг ч нэг тийш болгож таарна. Саарал жагсаалтын бодит үнэн нь энэ. Харин үүгээр далимдуулж улс төр хийсэн, валютын ханшийн хөөсрөл үүсгэхэд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн тогтворгүй байдалд уриалан дуудсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцож ажиллах учиртай ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE