Шарлиз Терон: Би Брэд Питттэй учирч байгаагүй… учирч байсан ч юмуу?

Холливүдийн нэрт жүжигчин 44 настай Шарлиз Тероныг Брэд Питттэй амрагийн харьцаатай гэж энэ оны эхнээс авахуулаад хэвлэлээр бичсээр байгаа билээ. Тэгвэл Эллен Деженерисийн шоу нэвтрүүлэгт уригдан оролцохдоо энэхүү цуу ярианд цэг тавих боломж Теронд олджээ.

Шоу нэвтрүүлгийн үеэр “Шарлиз, чи хэнтэй нь учрах байсан бэ?” гэх асуулт тавьж, эрэгтэй жүжигчдийн зургийг дэлгэц дээр үзүүлсэн байна. Эхлээд 25 настай Гарри Стайлсын зураг гарч ирэхэд “Хөөе, энэ хүүгийн ээж шиг нь хүн шүү, би” гэж Шарлиз уулга алджээ.

Дараа нь Брэд Питтийн зургийг зориудаар дэлгэцэнд өгчээ. Тэр зургийг хараад Терон их залхсан шинжтэйгээр “Брэдтэй би учирч байгаагүй ээ” гэж хэлснээ “Үгүй ээ, учирч байсан ч юм уу. Гэхдээ тэрийгээ би өөрөө мэдээ байж болох юм” гэж нэмж өгүүлсэн байна.

Ингэснээр тэрбээр холливүдийн мэргэжил нэгт Анжелина Жолигийн хуучин нөхөртэй ямар ч амрагийн харилцаагүй гэдгээ батлан хэлжээ.

Р.Гэгээ

 

SHARE