В.Путин төрсөн өдрөө Сибирийн тайгад тэмдэглэж байна

Манай хойд хөршийн Төрийн тэргүүн В.Путин хуучнаар Ленинград хотод 1952 оны аравдугаар сарын 7-нд мэндэлсэн. Тэрбээр 67 насныхаа ойн өдрөөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хамт Сибирийн тайгад салхинд гарч зугаалж байна.

В.Путин хэдэн зуун жилийн өмнө Монголын эзэнт гүрний хойд хязгаар нутаг байсан Шивэртэйн ойд алхаж явахдаа ирээдүйд агуу Орос орны агаарын бохирдлыг бууруулж тайгын энэ агаартай ижил түвшинд хүргэхийн төлөө бид ажиллах ёстой юм байна гэж С.Шойгуд хэлжээ. Ойд зугаалж, мөөг түүж, ууланд авирч оройгоос нь Енисей мөрний дөлгөөн урсгалыг ширтэж ядаргаагаа тайлж яваа Оросын Төрийн тэргүүн В.Путин газар унасан хуш модны мөчир дээр навч дэлбээлэн ургаж байгааг маш их гайхан унаган байгалийн зүй тогтлоор бахархсан байна.

Эх сурвалж: aguulga.mn Е.Мягмарсүрэн

SHARE