ХБНГУ-аас Монголын шүүхийг цахимжуулахад 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ хөрөнгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг тэд хүссэн байна.

Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлж байгаа программ хангамжтай ХБНГУ-ын шүүхийн экспертүүд танилцахдаа өөрийнх нь улсад хэрэгжүүлдэг программуудаас илүү байгааг онцолж байсан юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE