Саудын Араб нисгэгчгүй дронуудын довтолгооны дараа нефть олборлолтоо бүрэн сэргээжээ

Нефть экспортлогч орнуудын ОПЕК байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо мэдэгдэхдээ Саудын Араб нисгэгчгүй дронуудын довтолгооны дараа нефть олборлолтоо бүрэн сэргээж чадсанд баяр хүргэжээ.

Үүнээс өмнө “Bloomberg” агентлаг мэдээлэхдээ, Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанийн олборлолт довтолгооны өмнөх хэмжээнд буюу өдөрт 9.8 сая баррельд хүрсэн гэж байсан юм.

Саудын Араб нь дэлхийн хамгийн том нефть экспорлогч орон бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 14-ний шөнө нефтийн объектуудыг нь нисгэгчгүй дронуудаар довтолсны дараа олборлолтын хэмжээ нь даруй хоёр дахин багасахад хүрсэн билээ.

Б.Төгсөө

SHARE