Ши Жинпин: Манай аугаа орны үндэс суурийг ганхуулах ямар ч хүч энэ дэлхийд үгүй

БНХАУ-ын дарга Ши Жинпин Бээжингийн Тяньаньмений талбайд тус улсыг үүсгэн байгуулсны 70 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал эхлэхийн өмнө үг хэлэхдээ, “Манай аугаа орны үндэс суурийг ганхуулах ямар ч хүч энэ дэлхийд үгүй. Хятадын хөгжил дэвшлийн ямар ч хүч зогсоож чадахгүй” гэжээ.

Ши Жинпин БНХАУ-ын ард түмэн 70 жилийн хүчин чармайлтаараа дэлхийд гайхагдсан амжилтад хүрснийг цохон тэмдэглэсэн байна. Тэрээр түүнчлэн БНАХУ энхийн замаар хөгжин цэцэглэж нээлттэй бодлогоо үргэлжлүүлэх хүсэлтэй ч арми, цэрэгжсэн цагдаагийн хүчин нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхлыг эрс шийдмэг хамгаалах болно гэжээ.

БНХАУ-ыг 1949 оны аравдугаар сарын 1-нд зарлан тунхагласан бөгөөд тус улс даяар 70 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж, Бээжин хотноо цэргийн сүрт жагсаал болж байгаа юм.

Б.Төгсөө

SHARE