Орландо Блум: Минийх нэг их том биш ээ…

Гурван жилийн өмнө дуучин Кэти Перри найз залуу, жүжигчин Орландо Блумын хамт Сардинийн арлын ойролцоо амарч зугаалж буй зураг олон нийтийн сүлжээ болон хэвлэлүүдээр тарсан юм.

Тухайн зураг дээр 42 настай Блум чармай нүцгэн, “эрх чөлөөтэй” гарсан. Үүнээс хойш Орландо Блумыг “Хүнд жингийн тамирчин” гэх юмуу “Эмэгтэйчүүдийн секс шүтээн” гэх мэтээр нэрлэх болжээ.

Блум энэ зургийн талаар болон бэлэг эрхтнийхээ хэмжээний талаар ам нээлгүй гурван жил өнгөрсөн ч саяхан Ховард Стерний нэвтрүүлэгт оролцохдоо бяцхан тайлбар хийгээд авчээ.

“Үгүй ээ, үнэндээ миний нэг их том биш ээ. Мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар авсан юм болгон байгаагаасаа томорч харагддаг гэдгийг битгий мартаарай” хэмээн Блум даруу загнасан байна.

Р.Гэгээ

SHARE