Билл Гейтсийн  “Төгс үнээ”

Microsoft-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс тэжээвэр амьтдын ашиг шимийг сайжруулах үйл ажиллагаа явуулдаг GALVmed ашгийн бус байгуулагад 40 сая ам.долларын хандив өргөсөн юм. Түүний энэ хандивын мөнгийг “Төгс үнээ” бүтээх төсөлд зориулах учиртай. Тэгвэл Билл Гейтсийн хандив өргөсөн “Төгс үнээ” гэдэг нь энгийн үнээнээс дөрөв дахин их сүү өгдөг үнээг хэлж буй гэнэ. Эдинбургийн Их Сургуулийн эрдэмтэд энэхүү төсөл дээр ажиллаж буй аж.

“Зарцуулсан доллар бүрийн хэрээр ажлын үр шим илүү гарах ёстой. Бид одоогийнхоос дөрөв дахин илүү сүүтэй үнээ бий болгох боломжтой” гэж Билл Гейтс  өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE