1200 хүний амийг аварсан Шиндлерийн захидал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахдаа Дэлхийн хоёрдугаар дайны үед мянга гаруй еврейн амийг аварсан Германы үйлдвэрийн эзэн Оскар Шиндлерийн захидлын эх хувийг бэлэглэжээ.

Шиндлер тэрхүү захидлыг эхнэртээ хаяглан бичсэн байж. “Олноор нь хоморголон хөнөөх ажиллагаанд өртөн амь үрэгдсэн хэдэн сая хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр ийм бэлэг авсандаа Ерөнхий сайд их баяртай байсан” гэж Израилийн төлөөлөгч өгүүлжээ.

Шиндлер ойролцоогоор 1200 еврейн амийг аварсанд тооцогддог. Үүний 800 орчим нь эрэгтэй, 300 орчим нь эмэгтэй, 100 гаруй хүүхэд байсан гэдэг.

Томас Кениллигийн бичсэн “Шиндлерийн бүртгэл” ном дээр үндэслэн Стивен Спилберг “Шиндлерийн бүртгэл” уран сайхны киног бүтээснийг үзээгүй хүн бараг үгүй биз ээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE