472 жилийн ял сонссон хүн

АНУ-ын түүхэнд байгаагүй олон жилийн ялыг 31 настай Брок Франклинд  хоёр жилийн өмнө оноосон юм. Гэмт хэрэгтэн нь хүний наймаа болон хүчингийн хэрэг мөн хүчээр бие үнэлүүлэх зэрэг хэргийг үйлдсэн бөгөөд нийтдээ 30 гаруй удаагийн хэргийн нотолгоо нь ийнхүү 472 жилийн ял болсон байна.

Таван эмэгтэй, гурван насанд хүрээгүй охидыг тэрбээр хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг олж тогтоосон байдаг. Хулгайлж, хүчээр авчирсан бүсгүйчүүдийг хүчиндэж, дараа нь хар тамхи тарьж, зочид буудалд байрлуулан биеийг нь үнэлүүлж байсан аж.

Ерөнхий прокурор Синтиа Коффман хэргийг илрүүлэхэд зориг зүрх гаргаж тус болсон хохирогч эмэгтэйчүүдэд баярлаж буйгаа илэрхийлж “Франклин амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл шоронд өнгөрүүлэх тул хохирогч бүсгүйчүүд тайван байж болно” хэмээн прокурор мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE