Ромын Пап: Хамгийн хэцүү асуултуудыг шашны төлөөлөгч нар бус залуучууд тавьдаг

“Ватикан улсад авлига байгаа, гэхдээ түүнд би төдийлөн их санаа зовохгүй байна” гэж Ромын Пап Францис шашны төлөөлөгч нартай хийсэн нууц уулзалтынхаа үеэр хэлсэн байна.

“Авлига Ватиканд байгаа хэдий ч би санаа зовоогүй, тайван байна. Хэрэв асуудал болж байгаа бол би гэгээн Иосифт захидал бичиж, өрөөндөө байгаа түүний хөшөөний дор хадгална” гэжээ. “Миний амар тайван байдал бол бурхны өгч буй бэлэг юм. Сонгогдох үедээ би төгс амар амгалан байдлыг мэдэрч чадсан. Түүнээс хойш тэр мэдрэмж маань намайг орхиогүй” гэж Ромын Пап хэлэв.

Түүнчлэн тэр шүүмжлэлээс айдаггүй бөгөөд “Хүнийг шүүмжилнэ гэдэг бол сайн зүйл. Надад таалагддаг. Учир нь амьдралд үл ойлголцох, маргалдах зүйл олон байдаг. Тиймээс шүүмжлэхэд би хүлээн авч, түүнд хариулт өгдөг. Гэхдээ хамгийн хэцүү асуултуудыг шашны төлөөлөгч нар бус залуучууд тавьдаг” гэсэн байна. Тэрээр өөрийн сургаалиудаа авлигыг орчин үеийн нийгмийн хорт үзэгдэл хэмээн нэрлэж, түүнтэй тэмцэхийг уриалдаг байна.

SHARE