Х.Баттулгыг таалдаггүй гээд Ерөнхийлөгчийг доромжлох хориотой

Подтекст

 

Сонгууль яах гэж болдог вэ? Ийм тэнэг асуулт тавьж, хэн нэгэн ухаантны, мэдлэгтний хариултаар таглаад өнгөрч болох л юм. Гэхдээ энэ тэнэг асуултад одоо өрнөж буй үйл явдалтай уягдаад бас нэг жоргүй хариу хэлж болно. Сонгууль бол хуульд заасан хугацаанд төр жолоодох хүмүүсээ сонгодог үйл явц юм. Олонхийн саналаар тэдгээрийг сонгоно. 2017 онд монголчуудын олонх Х.Баттулгыг сонгосон. Түүнтэй өрсөлдсөн М.Энхболдыг сонгоогүй.

С.Ганбаатарыг ч сонгоогүй юм. Тэгэхээр Х.Баттулга бол Монгол Улсын хуулиар Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусна. Дараа нь сонгууль болно. Дахин сонгох эсэхийг ард түмэн дахиад шийднэ. Харин Х.Баттулгыг сонгогдсоноос хойш ялагуяа цахим сүлжээнд сонгуулийн уриа, үүсгэн байгуулсан компанийн нэрээр нь, бас Ерөнхийлөгч гэдэг үгийг хүртэл гуйвуулан доромжилж ирсэн бүлэг этгээд бий. Ард түмэн мэдэж л байгаа. Үүнтэй холбоотой асуудлаар нэгэн эмэгтэй Зөрчлийн хуулиар шийтгүүлжээ. Ингэж шийтгэх ёстой. Зөв. Учир нь Х.Баттулга таалагддаггүй гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг доромжлох эрх тэдэнд, тэр эмэгтэй байхгүй.

Тэр эмэгтэйд Х.Баттулга таалагддаггүй байж болно. Хувь хүний л харах нүдний өнцөг нь тэр. Доллар биш… гэдэг үг байдаг. Гэлээ гээд иймэрхүү хүмүүс Ерөнхийлөгчийг ч, ерийн нэгэн иргэнийг ч доромжлох хуулиар хориотой билээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE