Сарри: Роналдо тоглолтын хувь заяаг шийдэж, харин бусад нь…

Италийн “Ювентус” шинэ улирлын бэлтгэлээ базааж, нөхөрсөг тоглолтууд хийсээр байна. Маурицио Сарри ирэх улиралд португал довтлогч Криштиано Роналдод маш их найдаж буйгаа ийн өгүүлжээ.

“Ирэх улиралд Криштиано Роналдо бидний хувьд тоглолтын хувь заяаг шийдэгч байх болно. Тэгэхээр бусад 10 тоглогч түүний тоглолтод дасан зохицож, сайн туслах учиртай.

Улирлын өмнөх бэлтгэл тоглолтуудын үеэр Криштиано ихэвчлэн зүүн захын довтлогчийн байрлалд гарлаа. Түүнийг төв рүү орж, нөгөө довтлогчтойгоо ойр тоглох дуртайг би сайн мэднэ.

Тэгэхээр бид одоо энэ өөрчлөлтөд богино хугацаанд дасан зохицож тоглож сурах хэрэгтэй. Учир нь Роналдо тоглолтын хувь заяаг шийдэгч байх болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Эхний бэлтгэл тоглолтод тэр гоолын хэд хэдэн боломж үүсгэсэн шүү дээ” хэмээн Сарри өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE