Серена Уильямс таван эртэй зэрэг теннис тогложээ /бичлэг/

“Их дуулга”-ын цуврал тэмцээнд нийтдээ 23 удаа түрүүлээд буй 37 настай америк теннисчин бүсгүй Серена Уильямс таван эртэй теннис тоглож үзжээ.

Их Британийн найман эр тутмын нэг нь Серена Уильямстай эн тэнцүүхэн тоглочихож чадна гэж боддог тухай нэг судалгаа гарсан байдаг. Тэгвэл үүнийг үнэнд нийцэх эсэхийг магадлахаар Серена Уильямс таван эртэй зэрэг тоглож үзжээ. Эрчүүд нэг нэгээрээ нэмэгдсээр тавуулаа болсон байна.

Гэвч Серенагийн давуулалтыг ганц нь л авч чаджээ. Харин давуулалтыг авч чадсан эрийн өгзгийг алдартай теннисчин бөмбөгөөрөө “мялааж”, мөн өөр сонирхолтой цохилтуудаар хөгжилдсөн байна.

Серена Уильямс энэ жилийн Уимблдоны финалд хүрсэн ч Симона Халепт хожигдсон. Одоо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 8-нд “Их дуулга”-ын өөр нэгэн цуврал тэмцээн болох US Open эхэлнэ. Тус тэмцээнд тэрбээр зургаан удаа түрүүлсэн юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE