Месси уучлалт гуйжээ

Америкийн цомын гуравдугаар байрын төлөөх Аргентин-Чилийн 2:1-ээр өндөрлөсөн тоглолтын дараагаар Лионель Месси медаль зүүхээс татгалзсны зэрэгцээ мөн Бразилыг түрүүлүүлэхийн тулд шүүгчид ажилласан гэх үгсийг хэлж, авлига, хээл хахуулийн талаар дурьдсан билээ.

Тэгвэл Аргентины Хөлбөмбөгийн Холбооноос CONMEBOL буюу Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбоонд албан бичиг илгээжээ. Тус албан бичигт шигшээ багийнх нь ахлагч Лионель Месси тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж үг хэлснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсныг дурьджээ. Ийнхүү уучлалт гуйсан учир Мессид шийтгэл ногдуулахгүй байх гэж Аргентины Хөлбөмбөгийн Холбоо найдаж буй гэнэ.

Тэмцээнийг зохион явуулагчдыг доромжилж, гүтгэсэн гэсэн үндэслэлээр Месси CONMEBOL-ийн ойрын хоёр жилийн тэмцээнд оролцох эрхээ хасуулж магадгүй тухай мэдээлэл өмнө нь түгсэн билээ. Хэрвээ ингэсэн тохиолдолд ирэх зун эх орондоо болох Америкийн цом болон 2022 оны ДАШТ-ий урьдчилсан хэсгийн зарим тоглолтыг өнжихөд хүрэх юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE